Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпийн үеэр гурван ч гэрлэх санал тавьжээ

Бразилийн эмэгтэйчүүдийн рагби баг олимпийн медаль хүртэж чадаагүй ч тус багийн тоглогч Исадора Черрулогийн хувьд тэр өдөр баяртай үйл явдал тохиожээ.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпийн үеэр гурван ч гэрлэх санал тавьжээ
Олимпийн үеэр гурван ч гэрлэх санал тавьжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын шумбагч Цин Кай хайрт бүсгүй Хэ Цзыд "Мариа Ленк" усан цэнгэлдэх хүрээлэнд гэрлэх санал тавьсан мэдээг бид та бүхэнд хүргэж байсан. Энэ нь "Рио-2016" олимпийн үеэр тавигдаж байгаа гурав дахь гэрлэх санал юм байна.

Бразилийн эмэгтэйчүүдийн рагби баг олимпийн медаль хүртэж чадаагүй ч тус багийн тоглогч Исадора Черрулогийн хувьд тэр өдөр баяртай үйл явдал тохиожээ. Учир нь тэмцээний үеэр тэрбээр найз бүсгүй Маржори Эндяд хайр сэтгэлээ илчлэн гэрлэх санал тавьсныг найз бүсгүй нь хүлээн авсан. Түүний найз бүсгүй тоглолт болсон "Деодро" цэнгэлдэх хүрээлэнд олимпийн сайн дурын ажилтан хийж буй аж. Гурван жил үерхсэн хосууд ижил хүйстэн юм. Чурулло "Олим бол хэн нэгний хувьд амьдралын шинэ хуудас. Тиймээс би хайр бүхнийг ялдаг гэдгийг хүмүүст харуулахыг хүссэн. Хайр яллаа" гэжээ.

"Рио-2016" наадмын гэрлэх санал тавьсан тохиолдол АНУ-ын хүндийн өргөлтийн тамирчин Морган Кинг болон түүний дасгалжуулагч Дин Крус нартай холбогдоно. Морган Кинг "Рио-2016" олимпод улсынхаа дээд амжилтыг шинэчилж, 182.9 фундыг өргөсөн.
Хосууд наймдугаар сарын 12-нд сүй тавьжээ. Энэ тухай дасгалжуулагч Дин Крус өөрийн твиттер хуудсандаа “Шинэ амжилт, сүй тавих, Бразилийн дараагийн бэлэг юу юм бол” хэмээн бичсэн байна.

Хуваалцах