Олимпийн үеэр Португалын сайдыг дээрэмджээ
Рио Де Жанейро хотод Португалын олимпийн багийн бүрэлдэхүүнд ирсэн Спорт, боловсролын сайдыг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Рио Де Жанейро хотод Португалын олимпийн багийн бүрэлдэхүүнд ирсэн Спорт, боловсролын сайдыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тиагу Брандаог "Ипанема" дүүрэгт явж байх үед нь үл таних хоёр этгээд дайрсан байна. Тэд хутгаар сүрдүүлж сайдын мөнгийг дээрэмджээ. Одоогоор мөнгөний хэмжээг зарлаагүй байгаа юм.
Цагдаагийнхан гэмт хэрэгтнүүдийг яаралтай баривчилсан байна. Гэмт хэрэгтэн Тимен гэсэн хоч нэрээрээ алдаршсан, 26 настай Марко Луис Брандау байжээ.
Португалын сайдыг аврах үед дээрэмчин цагдаагийнханд 1.5 мянган долларын хахууль өгөхийг завдсан байна. Одоогоор Тименд өгөх ялын хэмжээ тодорхойгүй байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгт ойролцоогоор 10 жилийн ял оноодог аж.


















