Олимпоос медаль хүртсэн чөлөөтийн тамирчдад Н.Бүргэдаа байр бэлэглэнэ
Самбо бөхийн дэлхийн хошой аварга, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа “Рио-2016” олимпоос чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн хэдэн ч тамирчин байсан орон сууцтай болгохоо амлажээ.
Мэдээллийн алба

Тэрбээр хоёр жилийн өмнө болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарт өөрийнхөө барилгын компанийн барьсан “Олимп” хотхонд 200 саяын үнэтэй гурван өрөө байрны түлхүүр гардуулсан. Тэдний дараа буюу өнгөрсөн жил гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нарыг ДАШТ-ээс мөнгөн медаль зүүгээд ирэхэд барьж, байгуулсан дээрх хотхоноос 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хоёр өрөө байр хүлээлгэж өгсөн. Тиймээс чөлөөт бөхийн тамирчид ирэх зуны олимпоос медаль хүртэж чадвал байртай болох нь байна. Гэхдээ хэдэн өрөө байр өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.