Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна

Мөн “Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй, чадна” гэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна
Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган коронавирусний халдварын улмаас БНСУ-д түр хорионд ороод байгаа билээ. Гэвч тэрбээр зүгээр суухыг хүссэнгүй. Монгол залуучуудынхаа хамт загасны аж ахуйд ажиллаж байна. Энэ талаараа тэрбээр “Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний Монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй” гэж бичсэн байлаа.

Мөн “Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй, чадна” гэжээ.

Тэрбээр өдрийн найман цагаар ажлын таван өдөр ажиллаж байгаа аж.

Хуваалцах