Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын аварга Сун Янаас допинг илэрч, найман жилээр эрхээ хасууллаа

Усанд сэлэлтийн спортын дэлхийн супер од, 28 настай Сун Ян 2012, 2016 оны олимпын наадамд гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын аварга Сун Янаас допинг илэрч, найман жилээр эрхээ хасууллаа
Олимпын аварга Сун Янаас допинг илэрч, найман жилээр эрхээ хасууллаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын алдарт тамирчин Сун Янын допингийн шинжилгээнд маргаан гарч, удаан хугацаанд үргэлжилсэний эцэст хэрэглэсэн нь батлагджээ.

Улмаар олон улсын спорт арбитрын шүүхээс түүнийг тэмцээн уралдаанд оролцох эрхийг найман жилээр хязгаарлав.

Усанд сэлэлтийн спортын дэлхийн супер од, 28 настай Сун Ян 2012, 2016 оны олимпын наадамд гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

Мөн 2011 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулагддаг ДАШТ-ээс 11 алтан медаль зүүж байсан ховорхон амжилтын эзэн юм.

Хуваалцах