Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна

Одоогийн байдлаар манай улсын дараах тамирчид эхний тулаануудаа хийгээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна
Олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Иордан улсын Амман хотноо Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна.

Одоогийн байдлаар манай улсын дараах тамирчид эхний тулаануудаа хийгээд байна. Тодруулбал:

Эрэгтэйчүүдийн -52 кг жинд Х.Энхмандах Тажикстаны боксчин Шухрат Сабзалиевтэй тулалдан хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авсан.

Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Т.Болортуул Папуа Шинэ Гвиней улсын тулаанч Флора Логатай тулалдан мөн цаг дуусахаас өмнө техникийн илт давуугаар буулган авлаа.

Эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт Катарын боксчин Д.Дарумалингамтай тулалдан 5:0 шүүгчдийн саналаар өрсөлдөгчөө буулган авлаа.

Эрэгтэйчүүдийн -75 кг жинд О.Бямба-Эрдэнэ Сирийн боксчин Ахмад Гоусүүнийг 5:0 харьцаагаар яллаа.

Эрэгтэйчүүдийн -81 кг жинд Н.Шинэбаяр Вьетнамын тулаанчид харин ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -69 кг жинд У.Шинэцэцэг, эмэгтэйчүүдийн -75 кг жинд М.Мягмаржаргал, эрэгтэйчүүдийн -91 кг жинд С.Эрдэнэбаяр, эрэгтэйчүүдийн -69 кг жинд Б.Мишээлт нар тулалдах хуваарьтай байна.

Хуваалцах