Олимпын хорооны шинэ удирдлага сонгогдлоо
Олон улсын олимпийн хорооны ес дэх ерөнхийлөгчийг тодруулах санал хураалт Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод боллоо.
Б.
Б.Жамбалдорж
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Олон улсын олимпийн хорооны ес дэх ерөнхийлөгчийг тодруулах санал хураалт Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод боллоо. Улмаар Германы иргэн, туялзуур жадчин Томас Бах нэр дэвшигчдийг ялж, Жак Роггегийн халааг авахаар болсон байна. Томас Бах 60 настай, 1976 онд Монреалийн олимпийн тоглолтод Баруун Германы нэрийн өмнөөс оролцож, алтан медаль хүртэж байжээ.
Хуваалцах


















