Олимпын урианд олон жилийн дараа өөрчлөлт орлоо
(Citius Altius Fortius - Together) шинэчилсэн уриаг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр баталлаа.
Мэдээллийн алба

“Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй, - Хамтаас хамтдаа” (Citius Altius Fortius - Together) шинэчилсэн уриаг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр баталлаа. Цар тахлын хүнд хэцүү үед нэгдэн нягтарч чадсан дэлхийн олимпын их гэр бүлийн түүхэн сорилт цаг үеийг тусгаж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын санаачилгаар нэмсэн “Хамтаас хамтдаа” олимпизмийн эцэг П.Кубертений олон жилийн уламжлалт урианд албан ёсоор нэмэгдэхээр болжээ.
Энэхүү хэлэлцүүлгийг эхлүүлэх санааг ОУОХ-ны Ерөнхийлөгч Бах дахин сонгогдсоныхоо дараа өнгөрсөн сард болсон тус хорооны 137 дугаар чуулганд дэвшүүлээд байсан юм.


















