Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” 2 дахь сургалт боллоо

СБД-ийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол, Олон Улсын байгууллага Налайх 2” хөгжлийн хөтөлбөр хамтран 2 дахь удаагийн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” 2 дахь сургалт боллоо
“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” 2 дахь сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

СБД-ийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, “Дэлхийн Зөн Монгол, Олон Улсын байгууллага Налайх 2” хөгжлийн хөтөлбөр хамтран 2 дахь удаагийн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах” сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр тус сургалтын үйл явцтай дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганбат нар танилцлаа.

Энэхүү сургалт нь иргэдийг сайн дурын журмаар гамшгаас хамгаалахад татан оролцуулах, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг үнэлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог бүс, орон нутгийн байгаль цаг уур, эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдал, хэтийн төлөвтэй уялдуулан хэрэгжүүлэх ач холбогдолтой.

Хуваалцах