Олон оронд Дэлхийн 2-р дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж байна
Өнөөдөр олон оронд Дэлхийн 2-р дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж байна. 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Миссури” хөлөг онгоцон дээр Япон улс үг дуугүй бууж өгч байгаа тухай актанд гарын үсэг зурснаар хүн
Мэдээллийн алба

Өнөөдөр олон оронд Дэлхийн 2-р дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж байна. 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр “Миссури” хөлөг онгоцон дээр Япон улс үг дуугүй бууж өгч байгаа тухай актанд гарын үсэг зурснаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус асгаруулсан, хамгийн харгис хэрцгий гэгддэг дайн дууссан.
Олон жил өнгөрсөний дараа дэлхийн 2-р дайнд татагдан оролцсон улс орнуудын амссан хүний хохирол 46 сая 733 мянга хүрснийг тогтоосон юм. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь дайн тулаанд амиа алдсан цэрэг, офицерууд, үлдсэн нь бөөнөөр хорих лагеруудад буудуулсан, амьдаараа шатаагдсан, хорт хийгээр хордуулсан, өлсгөлөнгөөр нас барсан энгийн оршин суугчид юм.


















