Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Олон Улсын байгууллагууд Эквадорт тусламж илгээж эхэллээ

Өнгөрсөн бямба гарагт 7.8 баллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн Эквадорын эргийн бүс нутагт улс орнууд төдийгүй олон улсын байгууллагууд тусламжийн гар сунгаж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон Улсын байгууллагууд Эквадорт тусламж илгээж эхэллээ
Олон Улсын байгууллагууд Эквадорт тусламж илгээж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагт 7.8 баллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн Эквадорын эргийн бүс нутагт улс орнууд төдийгүй олон улсын байгууллагууд тусламжийн гар сунгаж байна. Газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн орон гэргүй болж, цэвэр усны хүрэлцээ хангамж муугаас төрөл бүрийн өвчлөлд өртөх магадлал өндөрсөөд байна.

Үүнтэй холбогдуулан Дэлхийн хүнсний байгууллага 8 мянга гаруй хүнд хүрэлцэх хүнсний тусламжийг Эквадорт илгээсэн байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар ирэх 48 цагийн дотор түр орогнох майхан, шумуулны тор зэрэг барааг нисдэг тэргээр хүргэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Оксфам байгууллага ундны ус зөөвөрлөн, туслалцаа үзүүлж эхэлжээ. Мөн Сейв де Чилдрен олон улсын байгууллага гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүд сургууль завсардахаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Аврах ажиллагаа үргэлжлэх хооронд амь үрэгдсэн хүний тоо 443-т хүрсэн мэдээ байна.

Энэ дунд Умард Ирланд, АНУ, Канад зэрэг гадаад орны иргэд байсныг албан эх сурвалжууд баталгаажуулжээ. Мөн гэмтэж бэртсэн хүний тоо мянга гаруйгаар өссөн, 231 хүн одоог хүртэл ор сураггүй байгаа гэх мэдээг холбогдох албаныхан өгч байна.

Хуваалцах