Олон улсын балетын наадам болно
“Night of Ballet” олон улсын балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо болно.
Мэдээллийн алба

“Night of Ballet” олон улсын балетын наадам ирэх зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо болно. Наадамд манай улсаас гадна АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг дэлхийн 17 орны балетчин оролцох аж.
Тодруулбал, АНУ-ын Дасти Баттон, Жосеф Майкл Гатти, Куба Шведийн Родриго Алмаралес, Гүржийн Лаша Хозашвили, Японы Наояа Эбэ, Аяа Канеко, ОХУ, Канадын Елена Лобсанова нар хүрэлцэн ирэх аж.
Харин манай улсаас гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, балетчин Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин нарын зэрэг уран бүтээлч оролцох нь ээ.
Балетын наадам “The Corporate Hotel and Convention centre”-т болно.


















