Олон улсын дасгалжуулагчийн сургалтад бүртгэж байна
Энэхүү сургалт бадминтон, ширээний теннис, усанд сэлэлт, волейбол, хөнгөн атлетик, хөлбөмбөгийн спортын төрлөөр явагдах юм байна.
Б.
Б.Батхолбоо
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монголын Үндэсний олимпийн хороонд Олон улсын олимпийн хорооны дэмжлэгтэйгээр Унгар улсад болох Олон улсын дасгалжуулагчийн гурван сарын гүнзгийрүүлсэн сургалтад бүртгэж эхэллээ. Энэхүү сургалт бадминтон, ширээний теннис, усанд сэлэлт, волейбол, хөнгөн атлетик, хөлбөмбөгийн спортын төрлөөр явагдах юм байна. Сургалтад хамрагдахыг хүссэн багш, дасгалжуулагч МҮОХ-д хандах юм.
Хуваалцах


















