Олон улсын эмэгтэй зураачид зөвлөлдөнө
Дэлхийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж буй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ сарын 25-нд уран бүтээлчдийн арт семинар хийхээр мөн санаачилжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн өнгөрсөн бямба гарагаас олны хүртээл болж эхэллээ. Энэ сарын 19-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 18 орны 120 гаруй зураач уригдан, оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.00 цагаас Уран зургийн галерейд болох тул уран зураг сонирхогчид та бүхнийг энэхүү гайхалтай үзэсгэлэнд саатахыг урьж байна.
Дэлхийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж буй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ сарын 25-нд уран бүтээлчдийн арт семинар хийхээр мөн санаачилжээ.


















