Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын футзалны "Deren cup" тэмцээн болно

Олон улсын футзалны "Дэрэн цом-2014" тэмцээн ирэх сарын тавнаас есний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын футзалны "Deren cup" тэмцээн болно
Олон улсын футзалны "Deren cup" тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын футзалны "Дэрэн цом-2014" тэмцээн ирэх сарын тавнаас есний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Шведэд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өсвөрийн шилдэг хөлбөмбөгчдийн ДАШТ-нд амжилттай оролцдог хүүхдийн хөлбөмбөгийн Дэрэн клуб, Улаанбаатар Их сургууль хамтран V дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд футзалны Монгол улсын хөлбөмбөгийн клубуудээс гадна ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү, Ангарск, Чита зэрэг мужийн өсвөрийн хөлбөмбөгчдийн есөн баг, Өвөр Монголын Ордос хотын өсвөрийн хөлбөмбөгчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

1998-2004 оны хооронд төрсөн өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд нийт 6 насны ангилалаар Буянт Ухаа спорт цогцолбор, Улаанбаатар Их сургуулийн зааланд зохион байгуулах тэмцээний салхийг 11-р сарын 5-ны өдрийн 09:00 цагт УБИС- Эрчим, Сэлэнгэ-Хоромхон багуудын 15 хүртэлх насны хөвгүүдийн, мөн 14 хүртэлх насны хөвгүүдийн Орхон-Дэрэн клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтоор хагалах юм байна.

Хуваалцах