Олон улсын гар урлалын анхдугаар наадамд оролцох урлаачдыг бүртгэж байна
Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох гар урлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байгаа гэнэ.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Гар урлалын холбоо” ТББ-аас ирэх есдүгээр сарын 10-15-ны хооронд тус улсын эртний хот Кокандад “Олон улсын гар урлалын анхдугаар наадам”-ыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох гар урлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байгаа гэнэ.
Зохион байгуулагчаар “Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл” ТББ, хамтран зохион байгуулагчаар ЗГХА Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв ажиллаж байна.


















