Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын кино наадам болно

Улаанбаатар хотод ирэх сарын 8-12-нд “Улаанбаатар” Олон улсын хоёрдугаар кино наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын кино наадам болно
Олон улсын кино наадам болно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод ирэх сарын 8-12-нд “Улаанбаатар” Олон улсын хоёрдугаар кино наадмыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ССАЖЯ, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Кино Урлагийн Зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор уг наадмыг зохион явуулдаг юм.

Тус кино наадамд Монгол, Америк, Ази, Европын 10 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлч болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид оролцох гэнэ.

“Тэнгис” кино театрт “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлт болж таван өдөр үргэлжилнэ.

Хуваалцах