Олон улсын кино наадамд "Цагаан хадаг" өрсөлдөж байна
Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Цагаан хадаг" уран сайхны кино өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өдгөө олон улсын кино наадамд өрсөлдөж байгаа тухай эх сурвалж мэдээллэв.
Мэдээллийн алба

Тодруулбал Бангладеш Улсад энэ сарын 12-20-ны хооронд үргэлжлэх "Dhaka International Film festival" наадамд нэр дэвшжээ. Мөн ирэх сарын 2-9-нд Энэтхэгт болох "Bengaluru International Film" festival”-ын Азийн шилдэг кино номинацад өрсөлдөхөөр болжээ.
Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол зохиолыг Т.Номуунзул бичсэн юм.