Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын "Музейн өдөр"-ийг тэмдэглэлээ

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд олон улсын "Музейн өдөр" тохиодог. Энэ жил Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой мөн тохиож байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын "Музейн өдөр"-ийг тэмдэглэлээ
Олон улсын "Музейн өдөр"-ийг тэмдэглэлээ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд олон улсын "Музейн өдөр" тохиодог. Энэ жил Монгол Улсад Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ой мөн тохиож байгаа юм.

Энэ өдрийг тохиолдуулан "Монголын музейн хөгжил, шинэчлэл 90 жил" эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулжээ. “Музей ба дурсамж” сэдвийн дор зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хуралд музейн хөгжил болон музейн шинэчлэлийн асуудлаар олон илтгэл тавигдсан ба 21 аймгийн музейн ажилтан болон музей судлаач, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачилгаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болсон ба манай улс 2003 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй ажээ.

Хуваалцах