Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна

Их Британи улсын Лондон хотноо энэ сарын 7-нд эхэлсэн олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна
Олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Их Британи улсын Лондон хотноо энэ сарын 7-нд эхэлсэн олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин, Их мастер Б.Хатанбаатар, 86-р сургуулийн сурагч Ц.Бат-Эрдэнэ , Т.Буяндалай нар оролцож байгаа бөгөөд 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Нийт 191 шатарчин өрсөлдөж буй бөгөөд одоогоор тус тус таван өрөг тоглоод байгаа аж. Таван өргийн дараах байдлаар Б.Хатанбаатар 3 оноо /2 хожил, 2 тэнцээ/-той 37-р байрт яваа бол Ц.Бат-Эрдэнэ 2, Т.Буяндалай 1,5 оноотой байна.

Түлхүүр үг:Олон улсын шатрын тэмцээн үргэлжлэн явагдаж байна
Хуваалцах