Олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ
Улаанбаатар хотод өнөөдөр “Ф.Шопены ба 21 дүгээр зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ. Хаан хуурчдын уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, “Төгөлдөр” сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохи
Мэдээллийн алба

Улаанбаатар хотод өнөөдөр “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ.
Хаан хуурчдын уралдааныг Соёл спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, “Төгөлдөр” сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
Уг уралдаан Азид өмнө нь болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Хаан хуурчдын уралдааны нээлтийн ажиллагаа энэ сарын 23-нд Хөгжим бүжгийн коллежид болсон бол өнөөдөр уралдааны “А” ангилалын 1-р шат болно.
Уралдааны гурван шаттай бөгөөд энэ сарын 23-27-ны хооронд дуустал өдөр бүр Хөгжим бүжгийн коллеж дээр үргэлжилнэ.
Харин 28-нд шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДБЭТ болсноор уралдаан өндөрлөх юм.


















