Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын төгөлдөр хуурчид чуулна

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 23-28-нд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна. “Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан ССАЖ-ын сайдын ивээл дор болно. Одоогоор ОХУ, Б

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын төгөлдөр хуурчид чуулна
Олон улсын төгөлдөр хуурчид чуулна. Зураг: МҮОНРТ

Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 23-28-нд хоёр дахь удаагаа зохиогдох гэж байна.

“Ф.Шопен ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан ССАЖ-ын сайдын ивээл дор болно.

Одоогоор ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг орны 30 гаруй төгөлдөр хуурч уралдаанд оролцох хүсэлтээ ирүүлжээ.

Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн профессор, нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн хөгжмийн дээд сургууль /консерватори/-ийн захирал Зие Танг, ОХУ-ын Эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар тус уралдааныг шүүн тунгааж шилдгүүдийг тодруулна.

Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглож үзэгчдийн сонорыг мялаах аж.

Хуваалцах