Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын залуу хөгжимчдийн уралдааны ялагч 150 мянган ам.доллар хүртэнэ

Олон улсын залуу хөгжимчдийн уралдаан ирэх оны тавдугаар сарын 1-11-нд БНХАУ-ын Бээжин хотод болно. 16-28 насны залуу хөгжимчид хийл хөгжмийн төрлөөр өрсөлдөх тус тэмцээний бүртгэл ирэх сарын 31-нд дуусах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын залуу хөгжимчдийн уралдааны ялагч 150 мянган ам.доллар хүртэнэ
Олон улсын залуу хөгжимчдийн уралдааны ялагч 150 мянган ам.доллар хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын залуу хөгжимчдийн уралдаан ирэх оны тавдугаар сарын 1-11-нд БНХАУ-ын Бээжин хотод болно. 16-28 насны залуу хөгжимчид хийл хөгжмийн төрлөөр өрсөлдөх тус тэмцээний бүртгэл ирэх сарын 31-нд дуусах юм байна.

Түүнчлэн тус тэмцээний эхний шатанд шалгарсан бүх хөгжимчний замын зардал, зочид буудлыг зохион байгуулагчид хариуцаж, оролцогчийн хүсэлтээр албан ёсны төгөлдөр хуурч гаргаж өгөх аж.

Олон улсын залуу хөгжимчдийн уралдааны үе шат:

  1. Урьдчилсан шалгаруулалт, бичлэг

  2. Эхний шат /24 хөгжимчин/

  3. Хагас шигшээ /12 хөгжимчин/

  4. Төгсгөлийн шатны нэгдүгээр үе /зургаан хөгжимчин/

  5. Төгсгөлийн шатны хоёрдугаар үе /гурван хөгжимчин/

Шагнал:

Тэргүүн байр: Алтан медаль, гурван жилийн аялан тоглолтын гэрээ, 150 мянган ам.доллар

Дэд байр: Мөнгөн медаль, 75 мянган ам.доллар

Гуравдугаар байр: Хүрэл медаль, 30 мянган ам.доллар

Мөн шагналт байранд шалгарсан гурван хөгжимчин тус бүр диплом, 5000 ам.доллар хүртэнэ.

Хуваалцах