Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Омега Дубай Лэйдис Мастерс" тэмцээн үргэлжилж байна

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны Европын аварга шалгаруулах ээлжит цуврал Омега Дубай Лэйдис Мастерс тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Омега Дубай Лэйдис Мастерс" тэмцээн үргэлжилж байна
"Омега Дубай Лэйдис Мастерс" тэмцээн үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн мэргэжлийн гольфийн холбооны Европын аварга шалгаруулах ээлжит цуврал "Омега Дубай Лэйдис Мастерс" тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Эмэгтэй гольфчдын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох европын аварга шалгаруулах энэ удаагийн цувралд дэлхийн чансааны дээгүүр эрэмбэлэгддэг 60 гаруй гольфчид хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний эхний тойргийн дараах байдлаар Их Британийн гольфчин Лийз Яан /Liz Young/ тэргүүлж, дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгддэг БНХАУ-ын алдарт гольфчин Фенг Шаншан /Shanshan Feng/ 3-рт явж байсан бол, 2-р тойргийн тоглолтуудын дараах байдлаар байдал эсрэгээрээ эргэж, 2014 оны Европын цувралын аварга БНХАУ-ын гольфчин Фенг Шаншан 10 дахь нүхэндээ 2 цохилтоор бөмбөгөө амжилттай оруулсанаар 67 паартай, хасах 10 оноотой болж, тэмцээнийг хошуучилж эхэллээ.

Харин түүний араас өдгөө 52 настай Их Британийн гольфчин Лаура Дэвис /Laura Davies/ 68 паартай, хасах 8 оноотой явж байна. Энэ удаагийн тэмцээн түүний 80 дахь удаагийн цуврал бөгөөд, хэрвээ тэрээр түрүүлбэл, түүний анхны цувралаас авч байгаа ялалт болох юм. Тэдний араас Европын цувралын 5 удаагийн аварга, Шведын гольфчин Каролайн Хедволл /Caroline Hedwall/ 68 паартай, хасах 5 оноотой удаалж байна. Тэмцээн энэ сарын 12-ныг дуустал үргэлжилж, аваргаа тодруулна. Уламжлал ёсоор тэмцээний ялагч 500 мянган еврогийн мөнгөн шагнал авна.

Хуваалцах