Он жилүүд өнгөрөх бүр ...
Он жилүүд өнгөрөх бүр аавтайгаа улам л адилхан болж Онгон сэвлэг үсэнд минь цагаан ширхэг нэмэгдсээр байна Аавыгаа дуурайж төрсөндөө тэрүүхэндээ нэг л бардамхан Аав, ээж хоёртоо хүүхэд шиг эрхэлмээр ч бодогдох юм
Мэдээллийн алба

Он жилүүд өнгөрөх бүр аавтайгаа улам л адилхан болж
Онгон сэвлэг үсэнд минь цагаан ширхэг нэмэгдсээр байна
Аавыгаа дуурайж төрсөндөө тэрүүхэндээ нэг л бардамхан
Аав, ээж хоёртоо хүүхэд шиг эрхэлмээр ч бодогдох юм
Аавынхаа төрхийг дуурайж хүү төрдгийг санахаар
Алаг зүрх гэнэтхэн хэм алдан цохилох юм...
Хүү нь дэндүү дуурайсан аав байна аа гэдэг
Хүндтэй сайхан гэлээ ч айдас бас төрөх юм
Адаар ааштай аав байлаа гэхэд
Алаг үр нь дуурайж төрвөл яана!
Бүтэл муутайхан аав байлаа гэхэд
Бүлтгэр үр нь тийм болчихвол яана!
Үр хүүхэдтэй эцэг байна аа гэдэг
Үнэндээ тэгэхээр амар ч юм биш ээ!
Аавыгаа дуурайж төрсөн алаг үрээ бодохоор
Алхаж гишгэхээ ч хүртэл ажиглалгүй болохгүй нь ээ!
Ёндон Цэдэнбал























