Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

Онгоцонд мэндэлсэн ихрүүдэд насан туршдаа үнэгүй зорчих эрх бэлэглэжээ

ОХУ-ын нисэх онгоцонд хоёр ихэр охин мэндэлжээ. Ихрүүд "Полар Эйрлайнс"-н Зарянкагаас Якутск нисэх рүү нисэх явцад мэндэлсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцонд мэндэлсэн ихрүүдэд насан туршдаа үнэгүй зорчих эрх бэлэглэжээ
Онгоцонд мэндэлсэн ихрүүдэд насан туршдаа үнэгүй зорчих эрх бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нисэх онгоцонд хоёр ихэр охин мэндэлжээ. Ихрүүд "Полар Эйрлайнс"-н Зарянкагаас Якутск руу нисэх явцад мэндэлсэн байна. Ихэр охидын ээжийг Ирина Василкова гэдэг бөгөөд 25 настай аж. Охид 35 долоо хоногтой байсан нь онгоцны багийнхан болон зорчигчдыг нэлээд сандаргасан байна. Онгоцонд зорчиж явсан Елена Слепткова хэмээх эмэгтэй ихрүүдийг эх барьж авчээ. Эхний охин нислэгийн үеэр төрсөн бол дараагийн охин онгоц газардах үеэр мэндэлсэн байна. Түүнчлэн "Полар Эйрлайнс"-с ээж, охидод насан туршдаа тус нисэх компанийн онгоцоор үнэгүй зорчих эрх бэлэглэжээ.

Түлхүүр үг:онгоц
Хуваалцах