Онлайн бүртгэлд одоогоор 20530 оролцогч хамрагджээ
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн нөгөөдөр болно.
Мэдээллийн алба

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн нөгөөдөр болно. Энэ жилээс оролцогчдыг онлайнаар /http://ub-marathon.ub.gov.mn/ бүртгэсэн бөгөөд өчигдрийн байдлаар 20530 оролцогч хамрагджээ. Гэхдээ тус бүртгэл өнөөдөр өндөрлөнө.
“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцоно.


















