Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны шилдэг бүтээл шалгарууллаа

Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээлд олгодог “Жак Уэтерфорд”-ын нэрэмжит шагналын эзэд тодорлоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг бүтээл шалгарууллаа
Оны шилдэг бүтээл шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын түүхийн салбарын оны шилдэг бүтээлд олгодог “Жак Уэтерфорд”-ын нэрэмжит шагналын эзэд тодорлоо.

Энэ жилийн “Шилдэг бүтээл”-ээр судлаач О.Батсүхийн “Хубилай хааны алдрын замнал” номыг шалгаруулсан байна. Харин “Онцлох бүтээл”-ийн шагналыг доктор Д.Өлзийбаатарын “Монголчууд” сонсдог номд олгожээ.

“Монголчууд” цахим номд Монголын түүхийн чухал үйл явдлыг 108 сэдэвт багтаасан 40 цагийн бичлэгтэй ажээ.

Энэхүү ёслолын гол зорилго нь Монголын түүхч, судлаач эрдэмтдийн судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулахад оршдог юм.

Хуваалцах