Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны шилдэг даамчин 13-нд тодорно

2016 онд ДДХМ Ц.Хашчулуун, 2017, 2018 онд ОУИМ Д.Эрдэнэбилэг нар оны төгсгөлийн тэмцээнд түрүүлж байжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг даамчин 13-нд тодорно
Оны шилдэг даамчин 13-нд тодорно. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран 2019 оны туршид зохион байгуулсан дээд лигийн 10 цувралын нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тамирчин оны шилдэг даамчны алдрын төлөө өрсөлдөх “Final 2019” тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ жилийн хувьд нийт оролцогчдын 80 хувь нь олон улсын цолтнууд бөгөөд 13-19 насны дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байгаа нь урд өмнө тохиолдож байгаагүй үзүүлэлт юм.

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн Сургалтын танхимд зохиогдож буй энэхүү тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, 13-ны баасан гаригт өндөрлөнө.

“FINAL 2019” шигшээ тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг (“Шинэ Монгол” сургууль), Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб), Б.Мишээл (“Ирээдүй” клуб), ДДХМ Г.Гэрэлболд (Shoelove), Ц.Сүхбат (“Хасу-Мегастарс” клуб), Ц.Хашчулуун (“Дебют” клуб), Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль), Э.Хүслэн (“Алтан хүү” клуб), СМ Ц.Эрдэмбилэг (“Хийморь хөлөг” клуб), Б.Анужин (“Алтан хүү” клуб) нар оролцож байна.

Сонирхуулахад, 2016 онд ДДХМ Ц.Хашчулуун, 2017, 2018 онд ОУИМ Д.Эрдэнэбилэг нар оны төгсгөлийн тэмцээнд түрүүлж байжээ.

Хуваалцах