Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Оны шилдэг даамчнаар ДДХМ Ц.Сүхбат тодров

"Хасу-Мегастарс" клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат боломжит 18 онооноос 14-ийг авсан амжилтаар анх удаагаа тус тэмцээний аваргаар тодорлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оны шилдэг даамчнаар ДДХМ Ц.Сүхбат тодров
Оны шилдэг даамчнаар ДДХМ Ц.Сүхбат тодров. Зураг: МҮОНРТ

Монголын даамын холбоо, "Алтан хүү" клуб хамтран зохион байгуулдаг оны шилдэг даамчныг тодруулах "Final - 2019" тэмцээний ялагчаар ДДХМ Ц.Сүхбат тодорчээ. Тус тэмцээнд бүтэн жилийн туршид хамгийн өндөр оноо цуглуулсан шилдэг 10 тоглогч уламжлал ёсоор өрсөлдсөн бөгөөд үүнээс дөрвөн оролцогч 13-19 насны охид байсан юм.

Ийн "Final - 2019" тойргийн журмаар зохион байгуулагдаж дүнгээ гаргахад "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат боломжит 18 онооноос 14-ийг авсан амжилтаар анх удаагаа тус тэмцээний аваргаар тодорлоо. Харин 2017, 2018 оны аварга ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) сүүлийн хоёр учраатайгаа тэнцсэнээр 13 оноогоор аман хүзүүдэв. Мөн ОУИМ Г.Ганжаргал (Ирээдүй), ДДХМ Ц.Хашчулуун (Дебют) нар адилхан 11 оноо авсан бөгөөд нэмэлт үзүүлэлтийн чанараар Г.Ганжаргал гуравдугаар байр эзэлжээ.

Түүнчлэн тэмцээнд оролцсон дөрвөн эмэгтэй тамирчнаас Э.Хүслэн хамгийн өндөр амжилт үзүүлж, 10 оноогоор "айргийн тав"-д шалгарсан байна.

Хуваалцах