Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Орчин цагийн хулигаанууд” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ

Тэдний “Орчин цагийн хулигаанууд” нэртэй үзэсгэлэнгийн нээлт “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэд байрлах “Best art gallery”-д болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Орчин цагийн хулигаанууд” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ
“Орчин цагийн хулигаанууд” үзэсгэлэн 22-ныг хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарч, хагас шигшээ тоглолтын тайзнаа цам бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулсан “Hooliganz” хамтлаг хип хоп бүжгийн тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээжээ.

Тэдний “Орчин цагийн хулигаанууд” нэртэй үзэсгэлэнгийн нээлт “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэд байрлах “Best art gallery”-д болсон юм. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлээр брейк бүжгийн үүслээс өнөөг хүртэлх хип хоп соёлын хөгжлийг харуулжээ. Мөн тус хамтлагийн есөн жилийн түүхийг харуулсан гэрэл зургаас гадна тэдний цаашдын зорилгыг илэрхийлсэн график зураг ч дэлгэгдсэн байна.

Үзэсгэлэн энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах