Орчин үеийн таван төрөлт тэмцээний аваргууд тодорлоо
Эрэгтэйчүүдийн орчин үеийн таван төрөлт тэмцээний аваргаар ОХУ-ын тамирчин Александр Лесун 1479 оноогоор тэргүүллээ. Түүний энэ амжилт олимпийн шинэ рекордыг тогтоож чадлаа.
Мэдээллийн алба

Эрэгтэйчүүдийн орчин үеийн таван төрөлт тэмцээний аваргаар ОХУ-ын тамирчин Александр Лесун 1479 оноогоор тэргүүллээ. Түүний энэ амжилт олимпийн шинэ рекордыг тогтоож чадлаа.
Уралдаан туялзуур сэлэм, усан сэлэлт, харайлт, гүйлт, буудалт гэсэн таван төрлөөр явагдсан юм. Дэлхийн хоёр удаагийн аварга Лесун 2012 оны Лондоны олимпод дөрөвдүгээр байрт орж байсан бол энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртэв.


Эмэгтэйчүүдийн орчин үеийн таван төрөлт тэмцээний ялагчаар Австралийн тамирчин Клое Эспосито 1372 оноогоор тодорч, алтан медалийн эзэн боллоо. Түүний амжилт олимпийн рекордыг шинэчилж чадсан юм. Хоёрдугаар байрт Францын тамирчин Елоди Клувел 1356 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байрт Польшийн тамирчин Октавиа Новачка 1349 оноогоор хүрэл медалийн эзэн болсон юм.




















