Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орхон аймгийн баг “Үндэсний цом”-ын аварга болов

“Үндэсний цом” тэмцээний дөрвөн мөнгөн медальт Орхон аймгийн баг анх удаа аваргын цомыг өргөсөн бол, нэгдүгээр шатны анхны аваргаар Сүхбаатар аймгийн баг тодорлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орхон аймгийн баг “Үндэсний цом”-ын аварга болов
Орхон аймгийн баг “Үндэсний цом”-ын аварга болов. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн төв Мөрөнд зохион байгуулагдсан 2019 оны “Үндэсний цом” тэмцээний шигшээ тоглолтууд явагдаж, аваргаа тодрууллаа. Талбайн "Үндэсний цом" тэмцээн энэ онд анх удаа дээд шат, нэгдүгээр шат гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан. Ийн “Үндэсний цом” тэмцээний дөрвөн мөнгөн медальт Орхон аймгийн баг анх удаа аваргын цомыг өргөсөн бол, нэгдүгээр шатны анхны аваргаар Сүхбаатар аймгийн баг тодорлоо.

Сонирхуулахад, тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны техникийн захирал Хатем Соусси, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жаргалсайхан, зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ХБХ-ны тэргүүн Т.Болдбаатар нар оролцов.

Хуваалцах