“Оролмаа эх” өнөөдөр, маргааш тоглогдоно
Төрийн шагналт, зохиолч Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох энэхүү жүжгийг анх 1973 онд тайзнаа тоглож байв. Харин 30 жилийн дараа уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн тавьж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулж, 2011 онд тоглуулсан юм.
Мэдээллийн алба

УДЭТ-ын уран бүтээлчид түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд “Оролмаа эх” бүтээлээ тоглох гэж байна.
Төрийн шагналт, зохиолч Д.Намдагийн сонгомол бүтээлүүдийн нэг болох энэхүү жүжгийг анх 1973 онд тайзнаа тоглож байв. Харин 30 жилийн дараа уг бүтээлийг Ч.Найдандорж найруулагч шинэчлэн тавьж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг дахин хянан тохиолдуулж, 2011 онд тоглуулсан юм.
Уг бүтээлийн гол дүр Оролмаа эхэд Ардын жүжигчин С.Сарантуяа, Найданжавд жүжигчин Б.Отгонбат, Сангадоржид С.Болд-Эрдэнэ, Дуламсүрэнд гавьяат жүжигчин Г.Урнаа нар тоглоно. Туслах дүр нь 40 тул дээрх театрын уран бүтээлчид бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог билээ.
“Оролмаа эх” жүжиг өнөөдөр, маргааш УДЭТ-ын тайзнаа тоглоно.


















