Орон нутгийн зам засварын ажил удаашралтай байна
Нийслэлтэй холбох зургаан аймгийн хатуу хучилттай замын ажил удааширч байна.
Мэдээллийн алба

Нийслэлтэй холбох зургаан аймгийн хатуу хучилттай замын ажил удааширч байна.
Тухайлбал, наадмаас өмнө ашиглалтанд орох байсан Баянхонгорын замын ажлыг дуусгахад ахин 10 хоног шаардлагатай болжээ. Уг замын 97,8 хувийг гүйцэтгээд байгаа аж.
Арвайхээр Баянхонгор чиглэлийн 57 км замын ажил дууссан бөгөөд улсын комисс хүлээж авах үлдээд байгаа юм байна.
Хөвсгөлийн зам 15,7 хувьтай, хөрс хуулалтын ажил хийж байгаа бол Дундговь,Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбох 400 км зам 24,9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дорноговь аймгийн төв, Замын-Үүдийг нийслэлтэй холбох замын ажил 69,8 хувьтай явагдаж байгаа юм.
Харин он дамжин тавьж байгаа Дорнодын замын гүйцэтгэл 33,3 хувьтай байна. Үүнээс 143 км зам тавих ажлын санхүүжилт саатаад байгаа ажээ.Дорнодын чиглэлд тавьж байгаа 143 км энэ замд 8,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн тооцоо байгаа боловч 1,3 тэрбум төгрөгний ажил хийсэн гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс тус замын ажлын гүйцэтгэлийг хяналтын компани баталгаажуулж өгсний дараа санхүүжилтийг гаргаж өгнө хэмээн Хөгжлийн банк мэдээлсэн байдаг ажээ.


















