Орон нутгийн замууд ирэх сараас ашиглалтад орно
Ирэх сараас орон нутгийн замууд ашиглалтад орно. Энэ жил орон нутагт 37 чиглэлд 1886 км зам барихаар төсөвлөсөн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж 850 орчим км замын ажлыг хийж дуусгахаар болсон байна
Мэдээллийн алба

Ирэх сараас орон нутгийн замууд ашиглалтад орно. Энэ жил орон нутагт 37 чиглэлд 1886 км зам барихаар төсөвлөсөн ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж 850 орчим км замын ажлыг хийж дуусгахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц хэвийн байгаа гэж зам тээврийн яамнаас мэдэгдлээ. Энэ жилийн төлөвлөгөөнд орсон хөрөнгө нь шийдэгдээгүй замуудын ажлыг ирэх жилээс дуусгана гэж Зам тээврийн яамны Замын барилга, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга н.Батсуурь ярилаа. Тэрбээр бусад орон нутгийн зам засварын ажил мөн хэвийн явж байгаа гэж хэлсэн юм.


















