“Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэг болж байна
“Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцогчид үүнийг тойрсон олон чиглэлээр санал солилцож, ярилцаж байна.
Мэдээллийн алба

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр юу хийж болох талаар иргэд саналаа өгсөн ч Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн удирдлагууд хүчингүй болгожээ. Мөн иргэдийн өгсөн саналын дийлэнх нь тухайн удирдах албан тушаалтны гэр бүл, дотны хэн нэгнийх нь эрхэлдэг бизнестэй ойр байвал санхүүжилт өгдөг зөрчил байгааг судлаачид хэлж байна. Иргэдийн оролцоог Орон нутгийн Төсвийн тухай хуулиар баталгаажуулсан ч гэлээ хөдөөд алаг цоог байгаа нь иргэдийн оролцоог үгүйсгэсээр. Иймээс эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг “Шууд ардчилал” хүрээлэнгийн захирал А.Саруул хэллээ. Яг одоо Төрийн ордонд болж байгаа “Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт оролцогчид үүнийг тойрсон олон чиглэлээр санал солилцож, ярилцаж байна.


















