Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо

Баян-Өлгий Аймгийн Өлгий сумын орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт оршин суугчид талбайгаа тэлж дэлгүүр, авто гараж зэрэг янз бүрийн үйлчилгээний цэгүүд байгуулж байгааг Засаг Даргын тамгын газраас хориглосон шийдвэр гаргалаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо
Орон сууцны нэг давхрыг өргөтгөхийг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий Аймгийн Өлгий сумын орон сууцны хорооллын нэгдүгээр давхарт оршин суугчид талбайгаа тэлж дэлгүүр, авто гараж зэрэг янз бүрийн үйлчилгээний цэгүүд байгуулж байгааг Засаг Даргын тамгын газраас хориглосон шийдвэр гаргалаа.

Зөрчлүүдийг илрүүлэн зохих эздэд нь сануулж, зөрчлөө сайн дураараа арилгаагүй нөхцөлд хууль бусаар барьж босгосон байшин барилгыг албадан нураана гэдгийг иргэд, аж ахуй нэгжид анхааруулсан байна.

Учир нь энэ сумын төв орчмоор авто болон явган хүний замуудыг бөглөж холбоо, цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугамуудыг дарж, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчин том, жижиг байшин барилга босгох явдал газар аваад байгаа ажээ.

Түлхүүр үг:баян өлгий
Хуваалцах