Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орон сууцны нийлүүлэлт эрэлтээс даваад байна

Харин 2018 он гэхэд орон сууцны үнэ тогтворжиж үүнээс хойш буурах төлөв ажиглагдаж байгааг тэрбээр мөн хэлсэн. Одоогоор нийслэлд 355 орчим барилга баригдаж байна. Энэ нь эрэлтээс давсан нийлүүлэлт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон сууцны нийлүүлэлт эрэлтээс даваад байна
Орон сууцны нийлүүлэлт эрэлтээс даваад байна. Зураг: МҮОНРТ

Орон сууцны үнэ 2008 оноос хойш тасралтгүй өссөөр өнөөдөр орон сууцны дундаж үнэ 1м2 нь 2 сая 340 мянгад хүрээд байна. Тэгвэл орон сууцны үнэ энэ оны эхний хагас жилд 0,5 хувиар буурчээ. Учир нь эдийн засаг хүндхэн байдалд орж инфляци нэмэгдэн, долларын ханш өсч, иргэдийн худалдан авах чадвар буурснаас ийнхүү орон сууцны үнэ бага хэмжээгээр буухад нөлөөлжээ. Орон сууцны үнийн энэхүү бага хэмжээний бууралт ирэх 9 дүгээр сар хүртэл үргэлжилж, цаашид урьдын адил өсөлт үргэлжилнэ. Харин 2018 он гэхэд орон сууцны үнэ тогтворжиж үүнээс хойш буурах төлөв ажиглагдаж байгааг тэрбээр мөн хэлсэн. Одоогоор нийслэлд 355 орчим барилга баригдаж байна. Энэ нь эрэлтээс давсан нийлүүлэлт гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хуваалцах