Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Орос дасгалжуулагч манай туялзуур сэлэмчидтэй ажиллана

Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Ровнягинтай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орос дасгалжуулагч манай туялзуур сэлэмчидтэй ажиллана
Орос дасгалжуулагч манай туялзуур сэлэмчидтэй ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэн, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Александр Ровнягинтай хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Александр Ровнягин багш ирэх хоёр жилд Монголын туялзуур сэлмийг шинэ шатанд гаргах зорилготой энэ зунаас Монгол Улсад ажиллаж эхэлсэн бөгөөд дахин хоёр жил ажиллахаар өчигдөр гэрээг үзэглэв.

Тэрбээр 1952 онд төрсөн. Узбекистан, ОХУ, БНХАУ, Иран, Йорданы шигшээ багт дасгалжуулагч хийж байсан аж. 1996 оны Атлантын олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулж алтан медаль авч, Олимпийн дөрвөн аварга төрүүлсэн багш юм. Түүний хамгийн алдартай шавь нь Павел Колобков бөгөөд сүүлийн 30 жилийн хамгийн шилдэг сэлэмч гэгддэг тэрбээр 1988-2004 он хүртэл дэлхийн аваргаас тасралтгүй медаль хүртэж, 1996 онд алтан медаль авч байсан юм. Өдгөө Оросын спортын дэд сайдын албыг хашдаг юм.

Хуваалцах