Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын цэргүүд Сирийн зүүн хойд нутагт очоод байна

Турктэй хил залгаа Сирийн бүс нутгаас Курд отрядуудыг холдуулахад дэмжлэг үзүүлэх Оросын армийн 300 орчим цагдаагийнхан Сирид ирээд байна. энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өнөө өглөө мэдэгдсэн нь хэвлэлээр дамжуулж байгаа бичлэгүүд баталж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын цэргүүд Сирийн зүүн хойд нутагт очоод байна
Оросын цэргүүд Сирийн зүүн хойд нутагт очоод байна. Зураг: МҮОНРТ

Турктэй хил залгаа Сирийн бүс нутгаас Курдотрядуудыг холдуулахад дэмжлэг үзүүлэх Оросын армийн 300 орчим цагдаагийнхан Сирид ирээд байна. энэ тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас өнөө өглөө мэдэгдсэн нь хэвлэлээр дамжуулж байгаа бичлэгүүд баталж байна.

Өчигдөр Оросын батлан хамгаалах яамнаас Сирид шинэ үүрэг гүйцэтгэх босон учир 276 цэргийн албан хаагчаа байлдааны 33 техниктэйгээр илгээж байгаагаа мэдээлж байсан юм. Мөн Чеченд байрлаж байсан оросын цэргийн цагдаагийнхныг Умард Осети дэх цэргийн нисэх буудлаас Сири рүү илгээснээс ч мэдээлж байна. Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч РежепТайипЭрдоганы Сочи дахь уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу Оросын цэргүүд Сири Туркийн хилээс 30 кмийн зайтай бүс нутгаас Курдотрядуудыг зэвсэг техникийнх нь хамтаар гаргах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам тогтоож, харуул хамгаалалтад гарах юм.

Оросын батлан хамгаалах яам Владикавказ дахь цэргийн цагдаагийн төвд сургалтад хамрагдсан дайн мөргөлдөөнтэй бүсэд алба хааж байсан бэлтгэгдсэн дайчдаа Сири рүү илгээснээ мэдэгдэж байна. Оросын цэргийн цагдаагийнхныг Тигр, Тайфун У хуягт 20 гаруй машинаар Сирийн Хмеймим агаарын цэргийн баазад хүргэсэн байна.

Хуваалцах