Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Оскар”-т нэр дэвшигчдийг арьс өнгөөр гадуурхдаг гэв

Америкийн болон дэлхийн кино урлагийн хамгийн гол шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 28-нд өдөр болно. Тэгвэл 87 дахь удаагийн Академийн ёслол энэ жил нэлээд дуулиан, шуугиантай нь болох төлөвтэй байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оскар”-т нэр дэвшигчдийг арьс өнгөөр гадуурхдаг гэв
“Оскар”-т нэр дэвшигчдийг арьс өнгөөр гадуурхдаг гэв. Зураг: МҮОНРТ

Америкийн болон дэлхийн кино урлагийн хамгийн гол шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 28-нд болно. Тэгвэл 87 дахь удаагийн Академийн ёслол энэ жил нэлээд дуулиан, шуугиантай болох төлөвтэй байна.

Жүжигчин Жада Пинкетт Смит буюу алдарт жүжигчин Уилл Смитын эхнэр "Америкийн кино академи жүжигчдийг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхаж байна." хэмээн зоригтой мэдэгдэл хийгээд байгаа юм. Мөн мэргэжлийн хүрээнийхэн сүүлийн жилүүдэд хар арьст жүжигчид гол номинациудад багтаагүйг онцолж байна.

Мэдэгдлийн дараа Жада Пинкеттийг олон хүн дэмжиж шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцохгүй гэжээ. Түүний нэг нь Их Британийн дуучин Адель юм. Тэрбээр “Скайфолл” киноны дуугаараа “Оскар”-ын шагнал хүртэж байсан ч энэ жил Оскарын шагнал гардуулах урилгаас татгалзаж, зочны хувиар ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Хуваалцах