Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Оскар”-ын шагналт Брие Ларсон 30 нас хүрлээ

“Холливуд”-ын шаргал үст, үзэсгэлэнт бүсгүй Брие Ларсон өнөөдөр 30 нас хүрч байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Оскар”-ын шагналт Брие Ларсон 30 нас хүрлээ
“Оскар”-ын шагналт Брие Ларсон 30 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

“Холливуд”-ын шаргал үст, үзэсгэлэнт бүсгүй Брие Ларсон өнөөдөр 30 нас хүрч байна. Тэрбээр 1989 оны аравдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Калифорни мужид төрсөн. Түүнчлэн зургаан настайдаа театрын урлагт хөл тавьж, урлагийн замналаа эхлүүлжээ. Анх Брие Ларсон хошин цувралуудад дүр бүтээдэг байсан бөгөөд 2005 онд дуучин болох хүсэлдээ хөтлөгдөн “Finally Out of P.E.” нэртэй цомгоо гаргасан юм.

Түүний тоглосон бүтээлүүдээс хамгийн алдартай нь 2015 онд нээлтээ хийсэн "Room" кино. Тэрбээр эл бүтээлд гол дүр бүтээж, улмаар 2016 оны хавар “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

Брие Ларсон “Марвел” кино компанийн ''Ахмад Марвел'' дүрд сонгогдсоныхоо ард “Captain Marvel”, “Avengers: End game” кинонд дүр бүтээгээд байна.

Хуваалцах