Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын "Долби" театрт эхэллээ
Адам Ламберт алдарт "Queen" хамтлагын "We Will Rock You", "We Are the Champions" дуугаар үзүүлбэр үзүүлжээ.
Мэдээллийн алба

91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт эхэллээ.
Шагнал гардуулах ёслолыг Рок дуучин Адам Ламберт нээсэн юм.
Адам Ламберт алдарт "Queen" хамтлагын "We Will Rock You", "We Are the Champions" дуугаар үзүүлбэр үзүүлжээ.
Энэ жилийн оскарын наадам 30 жилийн дараа дахин хөтлөгчгүй болж буйгаараа онцлогтой.
Уг наадамд "Queen" хамтлагын Фредди Меркюригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн "Bohemian Rhapsody" кино "Шилдэг кино", "Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин", "Шилдэг эвлүүлэг" зэрэг номинацид нэр дэвшээд байгаа юм.


















