Оскарын шагналтнууд тодорно
АНУ-ын Кино академийн дээд шагнал болох 2014 оны Оскарын шагналын эздүүд 3-р сарын 2-нд тодорно. Энэ жилийн шилдэг кино бүтээлийн төрөлд нэр дэвшин өрсөлдөх киноны нэрс эхнээсээ тодорч эхлээд байна. 1929 оноос эхтэй энэ шагналын нийт 24 төрлийн шилдэгүүдийг кино академийн таван мянга гаруй гишүүдийн
Мэдээллийн алба

АНУ-ын кино академийн дээд шагнал болох 2014 оны Оскарын шагналын эздүүд 3 сарын 2-нд тодорно. Энэ жилийн шилдэг кино бүтээлийн төрөлд нэр дэвшин өрсөлдөх киноны нэрс эхнээсээ тодорч эхлээд байна. 1929 оноос эхтэй энэ шагналын нийт 24 төрлийн шилдгүүдийг кино академийн таван мянга гаруй гишүүдийн санал хураалтаар тодруулах юм.
Энэ жилийн Оскарын кино наадмын шилдэг уран бүтээлийн төлөө боолын хөдөлмөрийн 12 жил, Капитан Филлипс триллер, тэг таталцал, Америкийн луйвар, хар цагаан инээдмийн Небраска, Филомен, Уолл Стритийн чоно, Далласын худалдан авагчдын клуб драм, Спайк Донсын тэр бүсгүй зэрэг кино бүтээлүүд нэр дэвшээд байна. шилдэг найруулагчийн төрөлд Америкийн луйвар киноны найруулагч Дэвид Рассель, алтан бөмбөрцөг шагналыг хүртсэн, шинжлэх ухаан төсөөллийн Тэг таталцал киноны найруулагч Альфонсо Куарон, Небраска бүтээлийн найруулагч Александр Дейн, боолын хөдөлмөрийн 12 жил Стив Маккуйн нарын зэрэг уран бүтээлчид нэр дэвшжээ. Харин гадаад хэл дээрх кино бүтээлийн төрөлд Бельгийн Хагарсан тойрог, Данийн Анчин, Италийн Гайхам гоо үзэсгэлэн, Камбужийн алга болсон зураг, палестины Омар зэрэг таван бүтээл өрсөлдөж байна.


















