Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Осолд орсон мууранд кесеров хагалгаа хийж, зургаан зулзага эсэн мэнд гаргажээ

Авто машины осолд орсон хээлтэй мууранд кесеров хагалгаа хийж, зургаан зулзагыг эсэн мэнд гаргаж авсан мэс заслыг Хятадын Чунцин мужид хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолд орсон мууранд кесеров хагалгаа хийж, зургаан зулзага эсэн мэнд гаргажээ
Осолд орсон мууранд кесеров хагалгаа хийж, зургаан зулзага эсэн мэнд гаргажээ. Зураг: МҮОНРТ

Авто машины осолд орсон хээлтэй мууранд кесеров хагалгаа хийж, зургаан зулзагыг эсэн мэнд гаргаж авсан мэс заслыг Хятадын Чунцин мужид хийжээ. Хээлтэй муур энэ сарын 23-нд зам хөндлөн гарч яваад машинд дайруулсан бөгөөд түүнийг хээлтэй гэдгийг мэдсэн иргэд мал эмнэлэгт хүргэсэн байна.

Эмч нар муурыг удаан амьдрахгүйг мэдэж байсан бөгөөд юуны түрүүнд зулзагануудыг нь аврахаар шийджээ. Ийнхүү хагалгаа хийж зургаан зулзагыг гаргаж авсан байна. Одоо муурын зулгазанууд эрүүл өсөн торниж байгаа ажээ.

Хуваалцах