Отгон топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорлоо
“Гоёл-2020” наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан нь улам өнгө нэмэв.
Мэдээллийн алба

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл’ наадам Соёлын төв өргөөнд болж, отгон топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорлоо.
32 дахь удаагийн наадмын отгон моделийн өргөмжлөлийг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулсан юм.
“Гоёл-2020” наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан нь улам өнгө нэмэв.
Тодруулбал, “Гоёл”-ын 13 дахь топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай нар байлаа.
Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд шилдэг загваруудаа танилцуулсан юм.
“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД
Тусгай шагнал "Алтжин" брэнд
Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
Шилдэг Фото модель Д.Халиун


















