Отгонтүдэвийн уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Отгонтүдэвийн уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Мэдээллийн алба

Уран бүтээлч зураач Отгонтүдэв уран бүтээлийнхээ үзэсгэлэнг өнөөдөр нээх юм байна. Түүний бие даасан үзэсгэлэн “Төвөргөөн чимээ” нэртэй бөгөөд үзэсгэлэнд зураач Отгонтүвдэнгийн 2:4 метрийн хэмжээтэй “Туламны булаалдаан” хэмээх томоохон бүтээл тавигдах ажээ. Уран бүтээлч Отгонтүвдэн ОХУ-д Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримлын академийг төгссөн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтэлч Отгонтүвдэн 40 минутад багтаан мастер класс үзүүлэн нэгэн бүтээлийг туурвина гэж “Art gallery”-н захирал онцоллоо. Орост төдийгүй олон улсын тавцанд нэр хүндтэй тус академийг уран бүтээлч Отгонтүдэв амжилттай төгсч, тус сургуульд багшаар үлдэж байгааг уран бүтээлч нөхөд нь сайшаан ярьж байлаа.


















