Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Отрын бүс нутагт хаяг байршуулна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар аймаг дундын найман отрын бүс нутаг байгаа юм. Тодруулбал, Завхан, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтий, Говьсүмбэр, Дорнод аймаг дахь отрын бүс нутагт 100 гаруй хаяг байршуулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отрын бүс нутагт хаяг байршуулна
Отрын бүс нутагт хаяг байршуулна. Зураг: МҮОНРТ

Отрын бүс нутгуудад бэлчээрийн хаяг шинээр байршуулна гэж албаныхан мэдээллээ. Энэ ажил ирэх долоо хоногоос эхлэх юм байна. Ингэснээр малчид отрын бүс нутагт дур мэдэн нутаглахгүй байх, бэлчээр хоорондын маргааныг зогсоох, отрын бүсэд өвөлжсөн малчид хавар хугацаандаа гарах зэрэг ач холбогдолтой гэж Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга н.Баярсайхан онцлолоо.

Хуваалцах