ОУХМ Б.Ачбадрах хүрэл медаль хүртлээ
Финланд улсын Лахти хотноо болж буй гүйлтийн цанын ДАШТ-ий 10 км-ын уралдаанд ОУХМ Б.Ачбадрах хүрэл медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Финланд улсын Лахти хотноо болж буй гүйлтийн цанын ДАШТ-ий 10 км-ын уралдаанд ОУХМ Б.Ачбадрах хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Халиуны удирдлагад дөрвөн тамирчин оролцож байгаа бөгөөд энэхүү тэмцээнээс "Пёнчан-2018" олимпийн эрхийн оноо олгох юм.
Мөн дээрх зайд уралдсан ОУХМ Б.Амарсанаа 19 дүгээр байр эзэлсэн юм. Тус уралдаанд 28 орны 67 тамирчин өрсөлджээ.
"B" зэрэглэлд эхний 10 байранд орсон цаначид "А" руу дэвшин уралддаг билээ. Б.Ачбадрах одоо Японд болж байгаа Азийн наадамд 30 км-т уралдсаны дараа Финландад болох холын зайд дахин өрсөлдөх юм.
Цанын шигшээ багийн тамирчид өнөөдрөөс Японыг зорьж байна.


















